ҮЙЛ ЯВДАЛ: Төрийн ордонд УИХ-ын чуулганы нэгдсэн ХУРАЛДААН БОЛНО
Арванхоёрдугаар сарын 16-ны өдөр болох үйл явдлын тойм:
-Төрийн ордонд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
09.00-14.00 цагт: “Блью Скай” зочид буудалд “Төсөвт хяналт тавихад сэтгүүлчдийн оролцоо” сургалт хэлэлцүүлэг болно.
10.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд “Хуультай хулгайг таслан зогсоох”-ыг шаардсан. мэдэгдлийг УИХ, Засгийн газарт хүргүүлэх талаар Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл тайлбар, мэдээлэл хийнэ.
10.00 цагт: МУИС-ийн номын санд “Web of Science” буюу олон улсад өндөр эрэмбэ бүхий мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн МУИС-ийн зохиогчдод цом гардуулах ёслол болно. Утас: 9900-2019.
10.30 цагт: МҮЭХ-ноос улс орны цаг үеийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлнэ.
11.00 цагт: ҮСХ-ноос нийгэм-эдийн засгийн статистик үзүүлэлтийг мэдээлнэ.
-Тэмээн соёл, уралдаанчдын холбооноос тэмээчдийн зөвлөгөөн, хурдан тэмээний уралдаан зохион байгуулна.
-Сурагчдын ЭЕШ-ын хоёр дахь удаагийн шалгалт монгол хэл бичгээр улсын хэмжээнд эхэлж байна.









