Б.Жаргалсайхан: Ажнай Д.Бат-Эрдэнийн гадаад дахь том, том бизнесүүд дээр энэ хүүхэд ХУВЬЦАА ЭЗЭМШДЭГ ГЭНЭ ҮҮ?
Ганц ч хуушуурын гуанз ажиллуулж үзэлгүй долларын тэрбумтан болсон нусгайнуудын эд эсийг нь нэг бүрчлэн нэгжиж, хуулийн хүрээнд төрийн төмөр нударгыг үзүүлэхийг шаардацгаана шүү!
Ардын төрөөс хулгай хийж, ард олныг дээрэмдвэл эцэстээ яадгийг залуу хүүхдүүдэд хатуу сануулга болог. Өмнөговийн иргэдийн 51% эзэмшдэг гэх жижиг таван толгойн шар тосыг эдний бүлэглэл нууж хусч ирсэн.
Тэгээд баялгийн эздийг аргацааж өөрсдөд нь ноогдсон байгалийн баялгаас нь нэг хусмыг “Нутгийн хишиг” нэрээр сонгогчдод хувааж өгнө гэж хайр зарлаж эхлэв. Хулгай үнэхээр хууль ёсыг дээрэлхэж эрээ цээргүй утгаа алдсаны тод жишээ энэ.
За эд нар ч яахав хэн ч маргахгүй улаан цайм шуналын хүүдийнүүд. Ялаа авцгаах нь ойлгомжтой!!!
Харин өчигдрийн 17 нэр дотор MCS Оджаргал, Голомтын Баясгалан гэх мэт гэгээн дүртэй хулгайчуудын нэр яагаад байсангүй вэ!
Нуугаад байгаа нэрсээ бүгдийг нь зарлаж нэг бүрчлэн хорьж зохих ялыг нь өгцгөө!" гэв.