С.Амарсайхан: Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулж, хуулийн дагуу ШАЛГАХ ЁСТОЙ

2022 оны 12 сарын 14
Arslan.mn

Орон сууцны хөнгөлттэй зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг өнөөдөр  Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн.

Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нарыг АТГ-т өгч шалгуулахаар болсон байна.

Тодруулбал, ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгож бууруулах, урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож бууруулах талаарх асуудлыг өнөөдрийн ЗГ-ын хурлаар хэлэлцсэн. Гэвч Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооныхон уг асуудалд төдийлөн дорвитой шийдэл гаргахгүй байсан тул Шадар сайд С.Амарсайхан бухимдаж, удирдлагуудыг нь арилжааны банкуудтай эрх ашгийн зөрчилтэй гэж үзэн АТГ-д өөрийн биеэр өгч шалгуулна гэдгээ мэдэгджээ.

Тэгвэл энэ талаар Шадар сайд С.Амарсайхан өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг хийлээ.

Тэрбээр, “Банк санхүү, эдийн засгийн салбарын амь тасардаггүй алуурчид айдасгүй байна.  Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 170 Тэрбум төгрөгийг арилжааны банкуудтай үгсэн,хууль бусаар ашиглаж, мөнгө угаах болон санхүүгийн гэмт хэрэг үйлдэж, инфльяц,төгрөгийн ханшыг барьж чадалгүй алдсан МБ-ны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулж, хуулийн дагуу шалгах ёстой. Албан тушаалтнууд журам өөрчилж, хууль зөрчиж байгаад ядарсан иргэдийнхээ төлсөн зээлийн эргэн төлөлтөөс 400 тэрбум төгрөг хулгайлж, завшчихаад чимээгүй яваад байж болоод байдаг.

Гэтэл нөгөө талд нь хэдэн үеээ барьцаалж арай хийн байртай болчихоод дээр нь хуруу хумсаа хугаслан, өдөр шөнөгүй зүтгэж олсон хэдээ ипотекийн зээлийн төлбөрт сар бүр төлдөг ч багагүй хувь нь хулгайн сүлжээг тэжээдэг.

Зээл хүүгээ төлөөд, дээр нь өлсөж даарахгүйхэн өдөр хоногийг өнгөрөөх гэж хичээж байгаа иргэдийнхээ зээлийн 8 хувийг 2 хувиар бууруулж, дээрэмдүүлсэн олон зуун тэрбум төгрөгийг нь буцаан авч, зөрүүг нь төлүүлэх тухай шийдэл ярихаар тэрийж хэвтдэг цайрчихсан байж болохгүй юм.

Үүний цаана орон сууцтай болох хүсэл мөрөөдөл дүүрэн мянга мянган залуу гэр бүлийн хувь заяа бас бий.

Хийсэн хулгай, дээрмээсээ айдаггүй, хуулиас ч эмээдэггүй, ард түмний хэтэвчээс эхлээд айл өрхийн данс, аж ахуйн нэгжийн бизнес, улс орны сан хөмрөгт хүртэл шуналын савраа дүрсэн дээрэмчдийн мэргэшсэн сүлжээг ил гаргаж, нэг мөр цэвэрлэж байж Засгийн газрын авилгатай тэмцэх, нийгэмд эрх тэгш, шударга ёсийг тогтоох бодлого бүрэн хэрэгжих боломж бүрдэнэ." гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643352
11 эможи

Zochin
2022-12-14 20:34
Tgd 8 huviig 6 bolgoh ni shiidegdsenuu ugui yu. Oilgomjgui bna shdee.
Зочин
2022-12-14 16:50
Зөв өөрийн эрх ашгаа өмнөө тавьсан захирал дэмжиж бна
Зочин
2022-12-14 12:51
8% тай зээлдэгчийг бууруулар хэрэгтэйшд ямар хонцын хүүхдүүд бга биш зарим нь 6 % арай юмаа
С.Амарсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up