Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон МАН-ын таван гишүүн АТГ-ын үүдэнд МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ
АТГ-аас нэр бүхий 17 албан тушаалтнууд шууд болон шууд бусаар нүүрсний олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, төрийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авахад оролцсон. Тэгвэл энэхүү 17 хүнд нэр дурьдагдсан МАН-ын таван гишүүн АТГ-ын үүдэнд мэдээлэл хийнэ. Гишүүдийн зүгээс "Бид ямар хэрэг хийсэн гэдгээ асуухаар АТГ-т ирээд байна. Б.Ганхуяг гэдэг хүнтэй уулзаж байгаагүй. Тэрний мэдүүлгээр бидний нэрс зарлагдсан гэх. Гудамжны жагсаалыг дарахыг тулд нэр дурьдагдсан байна. Бид ямар ч асуудалгүй. Учрыг нь ойлгохгүй байна" гэлээ.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Биднээс эхлээд "Тийм юм байна уу" гээд асуух хэрэгтэй. Би Б.Ганхуяг гэдэг хүнийг танихгүй. Тэр чинь Т.Аюурсайханы л хүн. Т.Аюурсайханы туслахууд бүгд хоригдсон байгаа:
УИХ-ын гишүүн Наранбаатар: Би Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан учраас холбоотой гэж оруулсан байх. Би нүүрсний хянан шалгах түр хорооны гишүүн. Холбогдсон зүйл байхгүй.