Нүүрсний хулгайн хэрэгт “Тавантолгой Транс“ ХХК-ийн захирал Д.Дагвадоржийг ШАЛГАНА
2022 оны 12 сарын 13
Нүүрсний олборлолт, экспорт, нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар дарга даамлаас нь авхуулаад "асуултын тэмдэг"-тэй хүн бүхнийг шалгаж байгаа билээ.
Тэгвэл Б.Ганхуяг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний араас нүүрсний зарим асуудалд "ам нээж" эхэлжээ. Ингэхдээ түүний өгсөн мэдүүлгийн дагуу "Тавантолгой Транс" ХХК-ийн захирал Д.Дагвадоржийг шалгаж эхлэх гэж байгаа талаарх мэдээлэл байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, "Тавантолгой Транс" ХХК-ийн захирал Д.Дагвадорж нь Б.Ганхуягийн хууль хүчнийхэнтэй холбоотой асуудлуудын "арыг дааж" зохицуулж өгдөг байсан гол хүмүүсийн нэг гэгддэг аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
643302
1 эможи
Зочин
2022-12-14 08:08
наад хүн чинь жинхэнэ нүүрсний хулгайч байх шүү
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс