Х.Нямбаатар: Нүүрсний хулгайд холбогдсон бүх хүнийг урьдчилсан байдлаар МАРГААШ ЗАРЛАНА
2022 оны 12 сарын 12
Нүүрсний хулгайчдыг ил болгохыг шаардан Сүхбаатарын талбайд ес дэх хоногтоо жагсаж байгаа иргэдтэй Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар уулзлаа.
Тэрбээр иргэдэд хандан
- Нүүрсний хулгайд холбогдсон албан тушаалтнуудын нэрсийг маргааш зарлах
- Энэ долоо хоногийн дотор Эрүүгийн хуулийг 22.1 буюу Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах тухай заалтыг чангатгахаа амлалаа.
"Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай том төслийг өргөн барьсан. Гэвч үүнийг батлахад хугацаа их шаардах тул энэ долоо хоногтоо багтан зөвхөн 22.1 дэх заалтыг хэлэлцэнэ гэж байгаа юм. Ингэснээр ял, хэрэг хялбаршуулахгүй, авлига, ашиг сонирхлын зөрчилд автсан бол нийтийн албанд томилогдох эрхийг 10-20 жил хасах зэргээр тусгасан.
Мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүйгээр хэн нэг хүнийг гэм буруутай гэж болохгүй. Маргааш урьдчилсан байдлаар бүх холбогдсон хүмүүсийг хууль хяналтын байгууллагынхнаар нэрлүүлье" хэмээн зарлалаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
643273
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс