Засгийн газар нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар ЭЭЛЖИТ БУС хуралдаан зарлалаа

2022 оны 12 сарын 12

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2022.12.12/ 09:30 цагт эхэлнэ.

Хуралдаанаар нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг хэлэлцэх аж. 

Өнгөрсөн хуралдаанаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах орон нутгийн өмчийн оролцоотой “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон. “Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилж, тухайн өдрөө Цогтцэций сумыг зорьсон билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643251
0 эможи

keyboard_arrow_up