ШУУД: Д.Амарбаясгалан: Нүүрстэй холбоотой есөн гэрээг НУУЦААС ГАРГАЛАА

2022 оны 12 сарын 09

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компанид хамаарах нууцын зэрэглэлд байсан есөн гэрээг ил болгох тогтоолын төслийг баталсан байна.

Есөн гэрээг нууцын зэрэглэлээс гаргаснаар Авлигатай тэмцэх газарт өгч, шалгуулах, УИХ дээр байгуулагдсан нүүрсний хэргийг шалгах үүрэг бүхий түр хороонд мөн шилжүүлэх аж.

Мөн Засгийн газраас орон нутгийн өмчит Тавантолгой компанид Бүрэн эрхт төлөөлөгч томилжээ. Хилээр хоосон гарсан гэж мэдүүлээд нүүрс тээвэр хийсэн байж болзошгүй маш олон зөрчлийг шийдвэрлэх зорилгоор Хуул зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг Тавантолгой компанид Бүрэн эрхт төлөөлөгч томилсон юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
643197
2 эможи

Зочин
2022-12-09 15:24
Амарбаясгалан эргэж буцсан, найдваргүй нөхөр
keyboard_arrow_up