Н.Алтанхуяг: Ард иргэдээс сонгогдсон УИХ-ын гишүүд байна даа, жаахан сэрж сэдэж юм хийхгүй юм уу

2022 оны 12 сарын 09

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэнэ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэллээ. Тэрбээр “Ард иргэдээс сонгогдсон УИХ-ын гишүүд байна даа, жаахан сэрж сэдэж жаахан юм хийхгүй юм уу. Үнийн өсөлт, амьжиргааны доройтлоос болоод иргэд бухимдаж, жагсаж байна. Бид энд дүлий дүмбэ царайлаад сууж болох уу.

УИХ-ын дайчин, шуурхай байдал дутагдаад байна. Баялагтаа эзэн болно гэж хэдэн жил ярив. Баялгийг чинь хулгайлаад дууслаа. Олонх жаахан анхаараач.

Засгийн газрын нүүрсний хулгайтай хийх тэмцэл үнэн бол дэмжмээр байна. Сүүлийн үед үнэн, худалд жаахан эргэлзээд байна. Ард түмэн ч эргэлзэж байна. Ямар нэг буруу зөрүүтэй тэмцэхдээ энэ суугаа хэдэн гишүүний нэрийг ээлжилж хэлээд, ажлаа нураагаад байна.

Парламентын ардчиллыг хамгаалъя, УИХ-ын гишүүд ээ. Энд үг хэлүүлэхгүй байна. Үг хэлэхээр барьж идээд байхаар болохгүй байгааг чинь хэлэх хүн олдохгүй. Хяналтын ажлын хэсгээ цөөнхөөр толгойлуулвал яадаг юм бэ. Яагаад аалзны тор шил сүлжилдээд, нэгнээ барьцаалаад байгаа юм бэ. Хэдүүлээ нойрноосоо сэрээд, ажил хийе" гэж хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643194
0 эможи

keyboard_arrow_up