Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, ХАРИУЦЛАГЫН АСУУДАЛ хэлэлцэнэ
Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гарагт хуралддаг. Тэгвэл өнөөдөр ээлжит бусаар хуралдах тов зарласан байна.
Хуралдаанаар ямар асуудал хэлэлцэхийг Засгийн газрын ХМОНХГ-аас мэдээлээгүй байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр, нүүрсний хулгайн гэх хэрэгт холбогдуулан зарим албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэх аж.
Нүүрсний хулгайн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд ЦЕГ, ГЕГ, ХХЕГ, АТГ, ТЕГ-ын хамтарсан баг хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа юм. Өчигдөр ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг тэргүүтэй найман хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, Өмнөговь аймаг руу олон хүний бүрэлдэхүүнтэй баг томилсон билээ.
Засгийн газрын хуралдааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.