ФОТО: Х.Нямбаатар: ЭТТ, жижиг тавантолгой компанийн сүүлийн арван жилийн санхүүгийн тайланг ӨНӨӨДӨР ДЭЛГЭНЭ
Өнөөдөр /2022.12.08/ нүүрсний хулгайг эсэргүүцсэн залуус тав дэх өдрөө төв талбай дээр үргэлжилж байна. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гарч ирэн мэдээлэл өгч байна.
Тэрбээр, “Бид захирах захирагдах ёстой. Манайх хуультай улс учраас мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүйгээр нүүрсний хулгайчдад яг ямар аргачлалаар арга хэмжээ тооцох юм бэ тэрийгээ бичээд өгчих. Өөрөөр хэлбэл аливаа хэргийг мөрдөж, шалгаж байж энэ энэ хүмүүс нүүрс хулгайлсан гэж тогтоогдоно. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Үүнийг эрчимжүүлээд 21 аймгийн бүх цагдаагийн хэлтсээс гурав гурван мөрдөгчийг авчраад урагшаа 40 хүн нэмэгдүүлээд явуулчихлаа. Тэгэхээр хүнийг үндэслэлгүйгээр буудаж хороож болохгүй биз дээ. Тэрэнтэй адилхан нүүрсний хулгайн хэргийг заавал шалгаж эхнээсээ барьж хориод явж байгаа гэдгийг хэлье.
ЭТТ, жижиг тавантолгой компанийн сүүлийн арван жилийн санхүүгийн тайланг өнөөдөр дэлгээд тавьчихъя” гэлээ.