Т.Доржханд: Нүүрсний хулгайд 40-45 их наяд төгрөгийн орлого алдсан гэдгийг БИ НОТОЛЖ ЧАДНА

2022 оны 12 сарын 08

Нүүрсний хулгайн гэх хэрэгт 40 их наяд төгрөгийн асуудал яригдаж байгаа талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд хэвлэлд мэдээлсэн. Харин ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өчигдөр мэдээлэл хийх үеэрээ “Нүүрсний хулгайн хэргийн талаар ганцхан УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдэж байгаа. Тэр хүнээсээ асуу” хэмээн сэтгүүлчдийн асуултаас зугтсан.

Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд, “ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас авхуулаад манай эрх барьж байгаа намынхан ч 40 их наяд төгрөг гэж юу яриад байгаа юм бэ, хэлсэн үгэндээ уучлал гуй ч гэх шиг сонин юм яриад байна. Сөрөг хүчин сөрөг хүчин шиг бай. Би ардчилсан нам руу нэг ч үг хэлж үзээгүй шүү. Өнөөдрийг хүртэл энэ хулгай дээрмийн талаар би ярьсан нь үнэн. Нүүрсний хулгайн тооцооллыг яг нарийн тооцож гаргахад 40-45 их наяд төгрөгийн орлого, 10 их наядын татвараа алдчихаад байгаа нь бодитой. Би нотолж чадна. Энэ мэдээллээ хэвлэл мэдээллийнхэн болон ард иргэдэд нээлттэй мэдээлнэ. Энэ миний хийдэг ажил.

Харин гэв гэнэт бүгдээрээ Т.Доржханд иргэдийг төөрөгдүүлж, худлаа мэдээлэл тараалаа гэх юм. Тийм юм байхгүй шүү” хэмээн тайлбар хийв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
643133
2 эможи

Зочин
2022-12-08 17:11
Үнэнийг нэртэй,албан тушаалтай нь хэл
Зочин
2022-12-08 15:58
Орлогыг хулгайчууд нь авчихсан харин татвараас зугатаасан асуудал болоод л өнгөрөх байх даа
keyboard_arrow_up