Д.Ганбат: Энэ жагсаалыг киногоор яривал ДӨНГӨЖ ТРЭЙЛЭР
2022 оны 12 сарын 08
Ардчилсан Намаас цаг үеийн асуудалтай холбогдуулан Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат гурван асуудлаар байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Нэгдүгээрт, жагсагчид зүй ёсны шаардлага тавьж байгаа. Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч хоёр хүн тутмын нэг нь ядуу болсон. Он гараад Цагаан сарын дараа гурван хүний хоёр нь ядуусын эгнээнд шилжинэ.
МАН-ын эрх барьж байгаа үед 44 их наяд буюу 12 тэрбум ам.долларын баялаг хяналтгүйгээр гадагшаа урссан. Ерөнхий сайд зүйл бүрээр эл асуудалд орооцолдсон учраас хулгайч нарыг зарлахгүй байна.
Энэ жагсаал бол киногоор яривал дөнгөж трэйлер. Цагаан сарын дараа жагсагчид дахиад гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








643132
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс