ШУУД: Оюутны зөвлөлийн дарга нарын дансанд “ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ“ шилжүүлсэн байна

2022 оны 12 сарын 08

Нүүрсний хэргийг мөрдөн шалгах ажлыг эрчимжүүлэх Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар мэдээлэл хийж байна. Тэрбээр, “Урд шөнө Х.Ганхуяг нарын 8 хүнийг хойшлуулшгүй шалтгаанаар баривчиллаа. Тэрээр “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах явцдаа өөртөө давуу байдал үүсгэсэн байж болзошгүй. Эдгээр хүмүүсийн гэр, оффист үзлэг хийж байна. Мөн “Хишиг арвин индустриал” компанийн зарим удирдлагыг баривчиллаа. Тус компани “ЭТТ” компанийг байгуулснаас хойш хөрс хуулах ажил гүйцэтгэж байжээ. Энэ бол манай томоохон үндэсний, уул уурхайн компаниудын нэг юм” гэлээ.

Мөн түүнчлэн “Чин сэтгэлийн дуудлагаар эх орныхоо төлөө жагсаж байгаа жагсагчдын хажуугаар зохион байгуулалттай турхирагч хэсэг нөхөд байна.

“Эрдэнэс тавантолгой” компанийн удирдлагуудад сүүлийн жилүүдэд Монголын Оюутны холбооны үе үеийн удирдлагууд бүхий л удирдах албан тушаалуудыг хашиж ажиллаж байсныг та бүхэн мэднэ.

ШУУД: 

Тухайлбал, тус холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Ганхуяг, С.Энхтүвшин, тус холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Батсайхан. Мөн оюутны холбооны удирдах зөвлөл, ажлын албанд ажиллаж байсан хүмүүс энэ компанид олноороо ажилласан. Энэ бол баг болж ажиллаж байсныг үгүйсгэх аргагүй.

Тэгвэл яг өнөөдрийн жагсаал цуглааныг зохион байгуулахад дээр дурдсан хүмүүсийн төлөөллөөс одоогийн оюутны холбоо, тэр дундаа их дээд сургуулиудын оюутны зөвлөлийн удирдлагуудад ажиллаж байсан хүмүүсийн их хэмжээний мөнгө шилжүүлсэн баримтыг Эрүүгийн цагдаагийн газраас шалган тогтоох ажил үргэлжилж байна ” гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
643115
1 эможи

Энхээ
2022-12-08 12:53
За яг тиим л арга чарга хэрэглэнэ үнэнд гүйцэгдэнэ
зочин
2022-12-08 12:11
Их мөнгөтэй гөөрөө танайхан л тараах байх даа
keyboard_arrow_up