Г.Ганболд: 44 их наяд гэдэг тоо хэлсэн Т.Доржханд иргэдээс ч, цагдаа нараас ч уучлал гуйх ёстой

2022 оны 12 сарын 08

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.08/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Яг одоо "Хилийн боомт, нүүрсний асуудлыг шалгах үүрэг бүхий УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хорооны хугацааг сунгах эсэх тухай асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд: Манай түр хороо УИХ-аас байгуулсан түр хорооны гурав дахь нь. 44 их наяд гэдэг тоог Т.Доржханд гишүүн гаргаж ирсэн. Манай түр хорооны гишүүн мөн. Гэхдээ хуралдаа нэг ч удаа суугаагүй. Тэгсэн хэрнээ ард түмний турхирдаг, талхилцуулдаг энэ хариуцлагаа хүлээж, тайлбарлах ёстой. Өвлийн хүйтэн ард түмэн 44 их наядын төлөө жагсаад байдаг. Гэтэл манай түр хороон дээр 2.5 сая тонн нүүрсний л асуудал яригдаж байгаа. Тиймээс УИХ-ын гишүүн Т.Доржханд иргэдээс ч, цагдаа нараас ч уучлал гуйх ёстой гэж үзэж байна, түр хорооны даргын хувьд.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
3
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4
643114
10 эможи

zochin
2022-12-08 22:46
Энэ Доржханд гэдэг гишүүн баримт байгаа гээд л байх юм тэгвэл баримтай шууд гаргаач худлаа попродоод
Зочин
2022-12-08 14:36
Доржханд угаасаа худлаа ПОПЧИН шүү дээ. Чоно борооноор гэчээр энэ байдлыг далимдуулж улс төр хийж байгаа ухаантай юм. Чамайг дахин сонгохгүй
keyboard_arrow_up