Утаанд угаартаж, -30 хэмд 400 гаруй цагдаа замын шугам шиг зогсож л байг уу, Ж.Сүхбаатар САЙД АА!

2022 оны 12 сарын 08

Arslan.mn

Энэ сарын 05-аас эхлэн Авто замын нэгдүгээр эгнээгээр дан нийтийн тээврийг зорчуулах зохицуулалтыг чангатгахыг Ж.Сүхбаатар сайд хүссэн. Үүний дагуу тээврийн цагдаагийн 400 гаруй алба хаагч өглөө 07.00 цагаас эхлэн нэгдүгээр эгнээний замыг зохицуулахын төлөө ажиллаж байна. Өглөө, оройгүй. 

Анх энэхүү нэгдүгээр эгнээний зохицуулалтыг Э.Бат-Үүл хотын дарга байхдаа одоогоос 10 жилийн өмнө гаргаж байв. Өөрөөр хэлбэл түүнээс хойш үе үеийн хотын дарга нар Э.Бат-Үүлийн гаргасан журмаас давж чадалгүй эцэстээ түүний гаргасан шийдвэр нь зөв байж хэмээн өнөөг хүрсэн. 

Тэгвэл Түгжрэлийг бууруулах асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатарыг хэл амнаас гаргах гэж, түүнийг ажилтай байлгах гэж -30 хэмийн хүйтэнд, гамшгийн хэмжээнд очсон утаанд 400 гаруй алба хаагч эрүүл мэндээрээ хохирч, хянагч хөшөө шиг зогсож байна.

Одоо хэддүгээр зуун билээ Ж.Сүхбаатар сайд аа, танд бол гар, зогс, торго гэж хэлээд болоо байх.

Гэтэл таны шийдвэргүй, шийдэлгүй, өнөө маргаашаа аргацаасан байдал хэдий болтол үргэлжилж, хичнээн төрийн алба хаагч золиос нь болж хохирох бол?! Ингэлээ гээд бодит үр дүн бага байна. Түгжрэл дорвитой шийдэгдэхгүй зам дээр олон цагаар зогсдог байдал хэвээр. 

Сайд, дарга нар нь төрийн ордон, Хангарьдад тухлан халуун кофе ууж суухад хар бор ардын хүүхдүүд замын тэмдэглэгээ болоод хянагч, хягийн үүрэг гүйцэтгэж, эрүүл мэндээрээ хохирч байна. 

Нөгөө нэгдүгээр эгнээний камерууд чинь яагаад ажиллахгүй байгаа юм бэ! Камераа нэмэгдүүлээд торгох журмаараа зохицуулалт нь хийгдээд явж болдоггүй байсан юм уу? Технологи хөгжсөн эрин үед манай улс шиг гэрлэн дохио, камер, зохицуулалтаа хүнээр "махчилан" орлуулж ажилладаг улс байхгүй л болов уу!!! 

 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
643109
3 эможи

Зочин
2022-12-08 11:45
Ж.Сүхбаатар гэж нэг жүжигчинг яая даа баз
keyboard_arrow_up