ХУЛГАЙ : “Тавантолгой транс“ ХХК-ийн захирал буюу “Ажнай“ Д.Бат-Эрдэнийн дүү бусадтай бүлэглэн хэдэн тэрбумаар нь нүүрс ЗАВШЖЭЭ

2022 оны 12 сарын 06

Arslan.mn

Монголчуудын боломжийг хулгайлсан "Нүүрсний хулгай"-н хэрэг олон жил яригддаг байсан боловч хэрэг нь илчлэгддэггүй, улмаар улс төр бизнесийн хоршсон томоохон бүлэглэл болон цэцэглэсэн билээ. 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өнгөрсөн, одоогийн бүх нүүрсний хулгай, бүлэглэлийг олон нийтэд зарлаж, нээлттэй сонсголыг УИХ дээр хийхийг дэмжээд байна. УИХ-аас түр хороог гарган нээлттэй сонсгол хийх бэлтгэлийг базааж байгаа талаар бид өмнө мэдээлсэн. 

Тэгвэл нээлттэй сонсголын үеэр нүүрсний хулгайн шалгагдаж буй олон хэргийн явцыг мөн танилцуулах аж. 

Тухайлбал, Тавантолгой транс ХХК-ийн захирал Д.Даваадорж, Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан Ч.Цэцэг-Өлзий, ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишиг нар бүлэглэн нүүрсний нэг сарын борлуулалтаас 73,8 мянган тонн буюу 3,8 тэрбум төгрөгийн борлуулалтыг завшсан асуудал гарчээ. Энэ зөвхөн олон хулгайнх нь нэг л кэйс нь гэдгийг онцольё. 

Тодруулбал Тавантолгой транс ХХК-ийн худалдан авсан нүүрсний хэмжээг 175 мянган тонн байсныг 101 мянган тонн хэмээн бууруулан засаж, зөрүүг Тавантолгой ХК-ийн борлуулалтын тайлангаас хассан байжээ. Энэ мэт арав гаруй жилийн турш хэдэн тэрбумын долларын өртөг бүхий нүүрсний хулгайг хийсэн байж болзошгүй байгаа юм. Уг хэргүүд одоо мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна. 

Эргэн сануулахад Тавантолгой транс ХХК-ийн захиралаар ажиллаж байсан Д.Дагвадорж нь "Ажнай" Д.Бат-Эрдэнэтэй дүү бөгөөд "Ажнай" группийнх нь гүйцэтгэх захирал хийдэг. Хэдэн жилийн өмнө БНСУ-ын Ганнам хотод анхны хаусыг ах дүү "Ажнай" Д.Бат-Эрдэнэ, Д.Дагвадорж нар худалдан авсан гэх шуугиан тарьж байсан билээ. Олон жил ах дүүс Өмнөговийн нүүрсийг зогсоо зайгүй зөөсөн нь өнөөдөр олон нийтэд ил болж байгаа юм. 

Энэ мэт УИХ-ын гишүүн, "Ажнай" Д.Бат-Эрдэнийн "нүүрсний хулгай"-н хэргүүдийг бид цувралаар хүргэх болно. 

Энэ мэтчилэн нүүрсний хулгайн хэргүүд ҮАБЗ-өөс өгсөн шийдвэрийн дагуу мөрдөн шалгагдаж байгаа гэх мэдээлэл байна. 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643067
6 эможи

Зочин
2024-12-06 11:31
https://www.facebook.com/share/1CjQmbV274/?mibextid=LQQJ4d
Зочин
2024-12-06 11:31
https://www.facebook.com/share/1CjQmbV274/?mibextid=LQQJ4d hulgaichid hulgailsan munguuruu anglid ur huuhde surgasan shigeee hergee gatsaagaad suuj bn oyunerdenee
jantsan
2024-11-29 09:43
үр нь үдэ үр нь үлдэх л байхдаа жингэрүүдийн
BAT
2022-12-07 14:02
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
BAT
2022-12-07 14:02
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
харваас муу хүмүүс
2022-12-06 23:28
зайл
keyboard_arrow_up