Нүүрсний хулгай тойрсон нээлттэй сонсголыг энэ сарын 21-нд зохион байгуулж, нууц гэрээнүүдийг ил болгохоор болжээ
УИХ-ын даргын захирамжаар нүүрсний хэргийг шалгах түр хороо 8 гишүүнтэй байгуулагдсан билээ.
УИХ-ын дэгийн тухай сонсголын тухай хуулиар 14 хоногтоо нийтэд зарласан байх ёстой. Тиймээс нээлттэй сонсголыг цаад талын хугацаа нь 12 дугаар сарын 21-ний өдөр 10 цагаас зохион байгуулахаар түр хороо төлөвлөжээ.
14 хугацаанд оролцох байгууллага, иргэн, хүмүүс, олон нийтийн байгууллагыг бүртгэж, хүсэлтийг нь хүлээн авах аж.
Нээлттэй сонсголоор хаалттай байгаа оптейк гэрээнүүд, төмөр замын гэрээ, таван толгой гашуун сухайт зэрэг өндөр үнийн зөрүүтэй гэрээ, 2013 оноос хойш нүүрсний хулгайтай холбоотой олон хэргүүдийг хэлэлцэх аж. Мөн шалгагдаж байгаа хэргүүдийн талаар нээлттэй сонсох талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Маргааш эдийн засгийн байнгын хороогоор нээлттэй сонсголын тов болон хэлэлцэх асуудлыг батлахаар болжээ.
УИХ-ын нээлттэй сонсголоос өмнө түр хорооны сонсгол хийхээр төлөвлөж байгаа гэв.