Нүүрсний хулгайг шалгах ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан АХЛАНА
2022 оны 12 сарын 05
Иргэдийн эсэргүүцлийн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар хэвлэлийнхэнд мэдээлэл өгч байна.
Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжаар нүүрсний хулгайг шалгах ажлын хэсэг байгуулагдаж mус ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахлах юм байна.
Мөн жагсаал цуглааныг зохион байгуулж буй иргэдэд хандан бүх талаар нээлттэй хамтарч ажиллахад бэлэн байгаа. Жагсаалыг өөр тийш нь чиглүүлэх, өдөөн турхирах асуудлууд ажиглагдаж байна. Тиймээс Хүйтний эрч чангарч буй энэ үед аль болох яриа, хэлэлцээр хийхийг хүслээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
643005
2 эможи
Зочин
2022-12-05 15:16
Энэ өөрөө хулгайч төв намаас сайн хуссан даа өөрийн хэвлэх үйлдвэрт шахаж өчнөөн л идсэн нөхөр өөрийг нь шалга бас
Зочин
2022-12-05 14:31
Аль хэдэн жилийн өмнө бас л ажлын хэсэг байгуулаад илрүүллээ, энээ тэрээ гээд байсан. Худлаа ажлын хэсэг гэж асуудлыг бөөцийлөхөө болио.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс