С.Одонтуяа: Нүүрсний хулгайчид улс орноо зарж байна. Улсаа ДЭЛХИЙН ШИВШИГ болгож байна
УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол хийх шаардлагыг УИХ-ын гишүүд хүргүүлж байгаа. Энэхүү шаардлагад АН-ын бүлгийн 6-7 гишүүн гарын үсэг зурсан юм. Хөгжлийн Банкны асуудал, нүүрсний хулгайн асуудлыг АН руу чихэх гэж байгаа учраас бид манлайлж оролцоно.
Зөвхөн МАН-ын дээд албан тушаалтнуудтай танил хүмүүс нүүрсний хулгай хийж, мафи бий болсон. Тиймээс энэ асуудал дээр бид сайн ажиллана" гэлээ.
Түүнчлэн бүлгийн гишүүд нүүрсний хулгайд нэр холбогдсон асуудлаар "А.Адъяасүрэн гишүүний хувьд нүүрсний тээвэр хийдэг компанитай байсан. Тариф, үнэ өртөг нэмэгдсэн учраас тухайн тээврийн бизнес нь хаагдсан. Нүүрсний хулгайг хамгийн эрх мэдэлтэй, танилтай хүмүүс хийж чадаж байна. Тиймээс нүүрсний хулгайтай холбоотой асуудалд А.Адъяасүрэн гишүүн ямар нэгэн хамааралгүй гэдгийг өөрөө ч хэлсэн байгаа. Бүлгээс ч мөн хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэдгийг С.Одонтуяа гишүүн хэлэв.