Д.Сарангэрэл: Зайсанд амьдарч буй иргэдийн асуудлыг тэдэнд ээлтэйгээр, хүсэн хүлээсэн байдлаар нь ШИЙДЭХ ЁСТОЙ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Засгийн газраас 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д. Сарангэрэл:
-Газрын тухай хууль дээр УИХ нэлээн ухаалаг, бодитой, тал талаас нь хэлэлцэж ярьсан байдлаар хандах ёстой. Газрын тухай хууль ард иргэдэд ээлтэй байгаасай. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн асуудал шийдэгдэхгүй байна. Таван жилээр газар ашиглах эрх нь сунгагдаад явдаг. 62 жил тэнд амьдарч байгаа 600 иргэний асуудлыг шийдэж өгөөгүй. Газрын асуудал зургаан яамны хүрээнд зохицуулагдаж явдаг.
Газрын багц хууль хэлэлцэж байгаа энэ үед Зайсанд амьдарч буй жирийн иргэдийн асуудлыг тэдэнд ээлтэйгээр, хүсэн хүлээсэн байдлаар нь шийдэх ёстой. Газрын төлбөр өндөр учраас нэг удаа газрын төлбөрөөр чөлөөлж өгөөч ээ гэсэн хүсэлт тавьж байгаа юм.