Т.Аюурсайхан ХУУЛЬ ЗӨРЧИН томилгоо хийжээ
2022 оны 11 сарын 28
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан Төрийн албаны тухай хууль зөрчин томилгоо хийжээ. Тодруулбал, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн захирал асан А.Ариунболдыг 2022 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.
Авлигатай Тэмцэх газраас "Нэр дэвшигч А.Ариунболд нь Төрийн албаны тухай хуульд заасан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг зөрчихөөр байх тул нийтийн албанд сул орон тоо гарсан тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан этгээдийг нэр дэвшүүлэхээр байна” гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
642762
0 эможи
Зочин
2022-11-28 15:44
Хүнийг ажлыг нь хийлгэлдээ дандаа л өөө эрж цорволзож байх ямар хэрэгтэй юм бэ? Аюурсайхан сайд хэзээ ч буруу зүйл хийхгүй бүү ӨӨНТӨГЧ БӨГС УХАГЧ НАР БҮҮ горьд
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс