Ж.Ганбаатар: Дизель түлшний 11 хоногийн НӨӨЦТЭЙ байна

2022 оны 11 сарын 23

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. 

Дизель түлшний хомсдол үүссэн асуудлаар Уул уухай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийлээ.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар: “Дизель түлшний хувьд манай улсын сарын хэрэглээ 80 мянган тонн. Үүний 60 хувь нь Роснефть компани юм. Энэхүү компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Оросын холбооны улсын дотоод нөхцөл байдалтай холбоотойгоор зарим компаниудын үйл ажиллагааг хязгаарласан байгаа. Энэхүү шалтгаан нөлөөлж, дизель түлшний хувьд ойрын өдрүүдэд түр зуурын хомсдол үүслээ. Мөн зуны түлшнээс өвлийн түлш рүү шилжих процессоос шалтгаалж байна. Роснефть компанийн зүгээс гэрээнд заасан нийлүүлэлтээ хэмжээгээр нь өгч байгаа. Бид хүсэлт тавьсны үндсэн дээр 67 тонн хүртэл нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Монгол улсын дизель түлшний нөөц 11 хоног буюу 27,800 тонн байна. Роснефть компанитай 12 сард дизель түлшний 83 мян.тонн гэрээ байгуулсан. Тэгэхээр 12 сараар хэв ийн горимд шилжээд явна ”гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642648
0 эможи

keyboard_arrow_up