2022 онд “Чингис хаан” одонг хүртэх эрхэм ХЭН БЭ

2022 оны 11 сарын 22

Arslan.mn

Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тохиодог.

Энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан хүмүүст Ерөнхийлөгчийн зарлигаар “Чингис хаан” одонг 2005 оноос хойш гардуулж эхэлсэн. 

2022 онд “Чингис хаан” одонг хүртэх эрхмийг Ерөнхийлөгчийн тамгын газрын маргааш зарлана

“Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журмын Гуравдугаар зүйлийн 2-т “Чингис хаан” одонгоор шагнагдах хамтлаг, иргэн, хуулийн этгээдийг Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрөөс өмнө 10 хоногийн дотор олон нийтэд зарлах ёстой хэмээн заасан билээ.

Их эзэн Чингис хаан мэндэлсэн Монгол бахархал өдрөөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх,  тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах  үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө  онцгой гавьяа байгуулсан иргэдийг Монгол Төрийн  дэд шагнал-тэргүүн зэргийн одон "Чингис хаан" одонгоор шагнадаг журамтай юм.

Хэрвээ энэ жил “Чингис хаан” одонг цоо шинэ салбараас тодруулна гэвэл одоогоор улс төр, урлаг соёл, шинжлэх ухаан, утга зохиол, спорт, батлан хамгаалах салбараас төрөн гарч байсан.

Харин багагүй түүхтэй, хийсэн бүтээсэн нь түүхэнд тэмдэглэгдэх эрхмүүдтэй эдийн засаг, хууль зүй, хөдөө аж ахуй, анагаах ухаан, барилга, гадаад харилцаа, байгаль орчин, боловсрол, зам тээвэр, худалдаа үйлчилгээ, хүнс, уул уурхай, эрчим хүчний салбараас хараахан төрөөгүй байгаа билээ.

Жил бүрийн “Чингис хаан” одонг хүртэх эрхэмд нэрлэгддэг Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, энэ жил зодог тайлсан Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнх ч мөн энэ жил яригдаж байна. Эрдэмтэн хүнд хүртээнэ гэсэн сураг ч бий.

Жил жилийн “Чингис хаан” одонг ямар гавьяа байгуулсны улмаас хэн гэдэг эрхмүүд хүртэж байсныг эргэн нэг саная.

Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэгсэд:

  • 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
  • 2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
  • 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
  • 2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
  • 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди
  • 2012 онд УИХ-ын гишүүн асан Дамдины Дэмбэрэл
  • 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном
  • 2014 онд нэрт эрдэмтэн, физикч Хавтгайн Намсрай
  • 2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
  • 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар
  • 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол улсын хөдөлмөрийн баатар олимпын аварга Найдангийн Түвшинбаяр
  • 2019 онд Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог Хү хамтлаг
  • 2021 оны 3-р сард Монгол Улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа "Чингис хаан" одон хүртэж байв.  

  • 2021 оны 5-р сард Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад орчин үеийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд хүртээсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642564
1 эможи

Зочин
2022-11-22 13:34
Хүү Дамдинцэрэнгийнхээ Японд сурсан олон мянган долларын зээлийг төлөөгүй л дуулдсан. Шагнал нь багадаагүй болов уу
keyboard_arrow_up