Нүүрсний хулгайн хэргийг илрүүлэх, хариуцлага тооцох чиглэлээр дорвитой үр дүнд хүрэх ШААРДЛАГАТАЙ

2022 оны 11 сарын 21

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар уул уурхайн бүтээгдэхүүний гэрээг ил болгох, үнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн Уул уурхайн биржийн тухай хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс өмнө хэлэлцэн батлахаар бүлгийн гишүүд санал нэгдсэн байна.

Мөн төрийн өмчит компаниудын нүүрсний хулгайтай холбоотой асуудал УИХ, Засгийн газар анхаарал хандуулж байна. Энэ хүрээнд МАН бүлгээс нүүрсний хулгайн хэрэг байдаг бол илрүүлэх, таслан зогсоох, хариуцлага тооцох чиглэлээр Засгийн газар, хууль хяналтын байгууллагатай хамтарч, тодорхой үр дүн гаргаж ажиллах шаардлага байна гэж үзсэн. Төрийн өмчит компаниудын менежмент, Засаглалыг сайжруулахаар хоёр хуулийн төсөл өргөн барихаар саналаа нэгтгэсэн байна.

Өнөөдрийн бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэртэй холбогдуулан Ч.Хүрэлбаатар "Нэг тэмдэгдлэл, Засгийн газрын 362 дугаар тогтоол, Эрдэнэс тавантолгой дээр Онцгой тогтоох гурван арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Энэ нь Монгол Улс руу орох валютын нөөцийн нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ юм. Бид ямар компани, ямар дүнтэй гэрээ хийсэн бэ гэдгийг ил тод болгоё, нүүрснийхээ үнийг нэмэгдүүлэх зорилготой байна" гэлээ. 

Мөн өнөөдрийн хуралдаанаар ипотекийн зээлийг хэвийн олгох үүднээс зээл төлөлтийг хойшлуулахгүй байхаар МАН бүлэг санал нэгджээ. Ингэснээр иргэд нэгдүгээр сарын 1-нээс зээлээ хэвийн төлж эхэлнэ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
642542
1 эможи

Амраа
2022-11-21 18:32
Ийм хогийн засаг төр байх гэж үнэхээр мухардаж байна. МАН
keyboard_arrow_up