З.Мэндсайхан : Халзан бүргэтэйд халдсан хайгуулын асуудлаар УУХҮ-ийн сайд иргэдийн хөндөгдөж буй эрхийг хамгаалахаа илэрхийллээ

2022 оны 11 сарын 15

Arslan.mn

Сүүлийн өдрүүдэд Ховд аймгийн Мянгад сумын нутаг орших Халзан бүргэтэй ууланд газрын ховор элемент хайх лиценз олгосонтой холбогдуулан нутгийн малчид нутаг усныхаа төлөө тэмцэж эхэлсэн. Мянгадын мянган морьтон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. Төрийн тахилгат Алтан хөхий хайрхан, Хар-Ус нуурын эко системд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж нутгийнхан болгоомжилж, тэмцэлд нэгдсэн юм.

Газар нутгаа хамгаалсан, баруун бүсийн цэвэр усны нөөцөө хайрласан нутгийнхны тэмцэлд ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан хүч нэмсан талаар бид өмнө мэдээлж байсан. Тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж Халзан бүргэтэйн асуудлаар тусгайлан ярилцсан бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгдүгээрт, Халзан бүргэтэй хайрханыг ухаж төнхөх бодлого Засгийн газарт байхгүй, хоёрдугаарт нутгийн зон олны эсэргүүцэл байгаа бол тэдний дуу хоолойг нэн тэргүүнд тавина гэдгээ илэрхийлж байсан.

Тэгвэл энэ асуудлаар  өнөөдөр сайд асан З.Мэндсайхан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатартай уулзаж, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, санал солилцсон байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зүгээс  иргэдийн хөндөгдөж буй эрхийг хамгаалах, хайгуулын ажлыг түдгэлзүүлсэн аймгийн Онцгой комиссын шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Юутай ч нутгийн хүмүүсийн санааг зовоосон Халзан бүргэтэй хайрханы асуудлыг Засгийн газар анхааралдаа авч, нутгийн хүмүүсийн санаа бодолд суурилж шийдвэрлэхээр боллоо. Сайд асан З.Мэндсайхан Ховд аймгийн Мянгад сумын уугуул учир энэ асуудалд онцгойлон санаа тавьсан юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
642380
4 эможи

З.Мэндсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up