Б.Жаргалсайхан: Оффшороос мөнгө оруулж ирнэ гэдгээ одоо БОЛИХГҮЙ ЮМ УУ...

2022 оны 11 сарын 09

Улс төрч Б.Жаргалсайхан өөрийн цахим хуудаснаа "ОФФШОРООС МӨНГӨ ОРУУЛЖ ИРНЭ ГЭДГЭЭ ОДОО БОЛИХГҮЙ ЮМ УУ...

Зарим улс төрчид, хүчнүүд оффшор бүсээс 17 тэрбум ам.доллар оруулж ирэн үйлдвэр барина гэж бурж эхэллээ шүү. Х.Баттулга 2016 онд оффшор дансанд байгаа олон тэрбум ам.доллар оруулж ирнэ. тэтгэвэр цалинг нэмнэ гэж бүлтэрч байгаад гарсан. Гэтэл оффшор нь хэдэн нэвтрүүлгээс хэтрээгүй билээ. Гэтэл одоо дахиад оффшор. Нэг мэхээр хоёр удаа унадаг бөх байдаггүй гэдэг шиг оффшор гэдэг сэдэвт хөтлөгдөөд сонгуульд саналаа өгөх үү гэдэг нь сонин.

Нэг баян хүнийг дээрэмдээд хулгайлсан мөнгийг авч өгнө гэдэгт итгэдэг ард түмэн байх юм. Оффшороос мөнгө оруулж ирнэ гэдэг үлгэрт итгээд хамгийн том эрх мэдлээ өгөөд үр дүнг нь хүртээгүй, үзээгүй гэдгээ санахад илүүдэхгүй дээ" хэмээн нийтэлжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
642242
3 эможи

keyboard_arrow_up