Б.Баярбаатар: Ирэх сард товлосон намын Бага хурлаар хэлэлцэх асуудалд Ерөнхий нарийн бичгийн даргын тухай ОРООГҮЙ

2022 оны 11 сарын 08

Засгийн газрын бүрэлдэхүүнийг шинэчилсний дагуу Д.Амарбаясгалан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон. Гэвч одоог хүртэл тэрбээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг давхар хашиж байгаа юм. МАН-ын дүрмийн 29.2-т "Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно" хэмээн заасан тул уг асуудлаар сэтгүүлчид Хяналтын хорооны даргын байр суурийг сонслоо. 

МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар "Сая товлосон Бага хурлын хэлэлцэх асуудалд Ерөнхий нарийн бичгийн даргын талаар хэлэлцэх тухай ороогүй. Ерөнхий нарийн бичгийн даргын асуудлыг шийдвэрлэх эрх нь Бага хуралд бий. Бага хурал хуралдаж байж энэ асуудлаа ярина. Наана нь Удирдах Зөвлөл юм уу хяналтын байгууллага шийдэх боломжгүй. Бага хурлын гишүүний орон тоо гарсан асуудал бий. Энэхүү орон тоон дээр нөхөн сонгууль явуулж, Бага хурлын гишүүнээ сонгох ёстой" гэв. 

Ямартай ч албан бус мэдээллээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Я.Содбаатарыг томилох талаар яригдаж байгаа юм. 

Харин тус намын УЗ-өөр хэлэлцсэн асуудлын талаар "МАН-ын Удирдах Зөвлөл өнөөдөр хуралдаад тарлаа. 2021 оны арванхоёрдугаар сарын 6-нд 30 дугаар их хурлаа хуралдуулж, тогтоолуудыг баталсан. Яг нэг жилийн ой буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 6-нд МАН-ын Бага хурлын хоёрдугаар хуралдааныг зохион байгуулахаар тогтлоо.

Тус Бага хурлаар МАН-ын даргын өнгөрсөн нэг жилийн хугацааны улс төрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн даргын намын үйл ажиллагааны тайлан илтгэл, хяналтын ерөнхий хорооны мэдээлэл, УИХ-ын дарга Г.Занданшатарын 2023 онд хэрэгжүүлэх эрх зүйн шинэтгэл гэсэн асуудлыг хэлэлцэнэ" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642215
0 эможи

keyboard_arrow_up