Г.Занданшатар: Мягмар гараг бүр УИХ-аас баталсан хуулиудыг танилцуулах хэвлэлийн БАГА ХУРАЛ болно
УИХ-ын үйл ажиллагааг нээлттэй, ил тод байлгах зарчмын хүрээнд олон нийтэд хууль сурталчлах, танилцуулах нь ард түмний засаглах эрхийг хангахад чухал ач холбогдолтой юм.
Шинэ хууль баталж, түүнийг дагаж мөрдөж эхэлнэ гэдэг нь нийгмийн хүрээнд үйлчлэх тогтсон хэм хэмжээнд тодорхой өөрчлөлтүүд орж байна гэсэн үг.
Тиймээс долоо хоног бүрийн мягмар гарагт УИХ-аас баталсан хуулиудыг танилцуулах хэвлэлийн бага хурлыг зохион байгуулахаар боллоо.
Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд миний бие УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд орсон өөрчлөлтүүдийг танилцууллаа.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Ч.Ундрам нар оролцож, УИХ-ын хяналт, шалгалтын тухай, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиудыг тус тус танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Та бүхнийг хэвлэлийн бага хурлын мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээс авч, цаашид хууль тогтоох үйл ажиллагаанд D-Parliament цахим системээр дамжуулан оролцож байхыг хүсье.