Ц.Сандаг-Очир: Солонгосын визийн нөхцөл хөнгөрвөл төрийн захиргааны байгууллагад ажиллах хүн ХОВОР БОЛНО

2022 оны 11 сарын 03

Сумын ЗДТГ-т ажилладаг төрийн захиргааны албан хаагчдад 5 жил тутамд мөнгөн урамшуулал олгох хуулийн төслийг УИХ хэлэлцэж буй. 

Уг хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир дараах саналыг хэллээ. 

Тэрбээр "Нийслэлийн алслагдсан дүүрэг буюу Багануур, Багахангай, Налайх дүүргийн төрийн захиргааны албан хаагчид төрийн албаны нэмэгдлээс байнга хоцорч хаягдаж байна. Орон зайн болон газар зүйн хувьд сумынхантай яг адил алслагдсан байдлаар ажиллаж, амьдарч байгаа.

Алслагдсан гурван дүүргийн 366 төрийн захиргааны албан хаагчдын асуудлыг Төрийн албаны тухай хуульд оруулж өгөөч. Төрийн захиргааны байгууллагуудад сул орон тоо асар их бий. Гэтэл гэр хороолол, орон сууцанд ажилгүй залуучууд их байдаг.

Төрийн албаны зөвлөлийн шалгуурыг хангадаггүй, шалгалт өгөөгүй залуучууд олон байна. Тэгсэн хэрнээ Тамгын газар дээр нь ажлын байр байгаад байдаг. Ер нь бол төрийн захиргааны албан хаагчдын олонх нь Солонгос гарах виз мэдүүлээд сууж байна. Яагаад гэвэл энд цалин багатай. Солонгосын визийн нөхцөл хөнгөрвөл бүгд Солонгос гараад төрийн захиргааны байгууллагад ажиллах хүн ховор болох гэж байна.

Төрийн захиргааны гэлтгүй үйлдвэрийн газрын албан хаагчид хүртэл визийн мэдүүлэг өгөөд сууж байгаа. Виз нь гарвал ажлаа хаяад явахад бэлэн байдалтай байна. Тиймээс энэ асуудлыг дэмжиж өгөөч" гэсэн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642071
1 эможи

Zochin
2022-11-04 11:24
Төрийн тусгай бүр хүний нөөцийн хямралд орсон дарга нар нь дээшээ мэдээлдэггүй байх өдөр бүр виз нь гарсан залуучууд ажлаа өгөөд явцгааж бна
Зочин
2022-11-03 19:59
Цалинг нь нэмээч цэвэрлэгчээс дор цалинтайшд
ЗДТГ
2022-11-03 14:33
аливаа аймаг,сум, хороодын захиргааны ажиллагсад өөр намын засаг гараад ажилгүй болохоороо хөгшин хөвөөгүй Ко явж ажил хийдэг
keyboard_arrow_up