Б.Жаргалсайхан: Тэмцээнийх нь дараа нэг, нэг мөнгөний тоо бичсэн хулдаас бариулаад хаяад алга болцгоож

2022 оны 11 сарын 03

МУГТ Э.Цэндбаатар Тулааны бооцооныхоо мөнгийг өнөөдрийг хүртэл аваагүй ба өөрөө өрөнд орсон талаараа хэвлэлд ярилцлага өгчээ. Энэ талаар Б.Жаргалсайхан өөрийн цахим хуудсаараа дамжуулан ийнхүү хэлэв.

Тэрбээр, "100.000.000₮ 600.000.000₮. Тэмцээнийх нь дараа нэг, нэг мөнгөний тоо бичсэн хулдаас бариулаад хаяад алга болцгоож. Тэгсэн хэрнээ зохион байгуулагчид нь өөрсдөө ашигтай бууцгаадаг гэнэ. Хүмүүсийн тархийг угааж тамирчдаар наадаж олсон таван төгрөг нь хоолой амаар нь орж, хошногоор нь яаж давдаг юм бол.

Хэдэн хүүхдүүд эрүүл мэндээрээ дэнчин тавьж хөгжүүлэх гээд зүдэрч яваа салбарыг хий хөөсрүүлээд бүр алчихаж байгаа юм. Одоо дахиад тэмцээн ярихад хүмүүс сонирхох нь юу л бол… Бүхнийг мэддэг аятай нүх болгонруу орж халтуур хийж явдаг хамелёонуудын ашиг хонжооны хэрэглэл болдогоо одоо боль залуусаа!" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
642065
3 эможи

keyboard_arrow_up