Б.Жавхлан: Төлбөрийн эрсдэл гарвал санхүүгийн хариуцлагыг Загийн газар хүлээхээр хуулийн ТӨСӨЛД ТУСГАСАН

2022 оны 10 сарын 31

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг өргөн барихад бэлэн болжээ. Өмнөх 13 жилд энэ ажлыг Концессын тухай хуулиар зохицуулж ирсэн. Гэвч Бариад-шилжүүлэх, Бариад-ашиглаад-шилжүүлэх буюу бариад төрд шахаж, төсвөө өрөнд оруулдаг тогтолцооноос үүдэн концессын төлбөрт $9 тэрбум ам.долларыг төсвөөс барагдуулж байгаа гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ. 

Концессын тухай хуулийг хориглож, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай эрх зүйн шинэ зохицуулалттай болохоор Засгийн газар, Сангийн яам, ОУВС болон Дэлхийн Банкны техникийн туслалцаатайгаар боловсруулсан бөгөөд олон улсад шууд авч ашигладаг НҮБ-ын загвар хууль гэдгийг тэрбээр онцоллоо. Гаднын хөрөнгө оруулагчдын нэн тэргүүнд анхаарч хардаг эрх зүйн энэ орчныг бүрдүүлснээр хөрөнгө оруулалтын орчин сайжрахаас гадна олон улсын үнэлгээ сайжирна хэмээн үзэж байгаа аж. 

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн талаарх Сангийн сайд Б.Жавхлангийн өгсөн мэдээллээс онцлох эшлэлүүдийг хүргэе. 

  • Маш хурдтай өсөж байгаа нийгмийн хэрэгцээ, үүнийг дагаад төрийн үйлчилгээ шаардаж байгаа суурийг төрийн хязгаарлагдмал боломжоор хувийн хэвшлийнхний чадавх, эдийн засгийн боломжийг ашиглан түншлэлээр хангаж байна гэсэн үг. 
  • 2023 оны төсвийн төслөөр 20 их наяд төгрөгийн зарлага гарахаас 2.6 их наяд нь хөрөнгө оруулалтад зарцуулагдахаар байгаа. Тэгвэл төрийн хүрэлцэхгүй байгаа салбарууд, хөрөнгө оруулалтад хувийн хэвшил ажиллах боломж бүрдэнэ. 
  • Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 19.6 их наяд төгрөгийн 22 төсөл хөтөлбөрийг хувийн хэвшил хэрэгжүүлэх боломжтой байгаа. Хууль батлагдсанаар 20 их наяд төгрөгийн зах зээлийг хувийн хэвшилд нээж, санал болгоно гэсэн үг. 
  • Төлбөрийн эрсдэл гарвал Засгийн газар үүргийн баталгаа гаргах буюу санхүүгийн хариуцлагыг Загийн газар хүлээхээр хуулийн төсөлд тусгасан. Төр, хувийн хэвшил гэрээ байгууллаа бол Засгийн газар баталгаа гаргаж өгнө. Ингэснээр дунд, урт хугацаанд тухайн төсөл тогтвортой явна гэж харж байгаа. Энэ бол түншлэлийн амин сүнс. 
  • Засгийн газар, төсвийн ачааллыг хуваалцаж байгаа учраас хувийн хэвшлийн бизнесийг нь хамгаалж өгнө. Тухайлбал, зам барьж байгаа бол ойр орчмынх нь 50 км радиуст өрсөлдөхүйц хэмжээний замын зөвшөөрөл улсаас олгохгүй. 
  • Нийгмийн чиглэлд бол өртгийг нь тооцоод улс үйлчилгээг нь худалдаж авна гэсэн үг. Тухайлбал, сургуулийн барилга барьж байгаа бол байшин барих үнийн эрсдэлийг хувийн хэвшил өөрөө хариуцна. Харин үнэ өсөн нэмэгдэж байгаа зардлуудын өртгүүд дээр дахиж шинжилгээ хийж, индексээр тооцох тухай тусгаж байгаа. 
  • Өртөг, төлбөр хоёр зах зээлд хүлээн зөвшөөрөгдөх, эдийн засгийн хувьд хэн хэндээ ашигтай байхаар зохицуулагдана.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641945
0 эможи

keyboard_arrow_up