Ц.Мөнх-Оргил: Гадны банк оруулж ирэхээс нааш АСУУДАЛ ШИЙДЭГДЭХГҮЙ

2022 оны 10 сарын 28

Гадны банк Монголд орж ирснээр иргэдэд зээл олгох боломж нэмэгдэж, хүү багасаж, хугацаа нь урт болно гэж үзэж буй талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил чуулганы хуралдаанд байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр "Гадны банк оруулж ирэхээс нааш Монгол Улсад үнэ өртөг буурна гэж байхгүй.  Нөгөө хэдэн төгрөг л эргэлдээд байгаа учраас улам л хүү нь нэмэгдэнэ. Энэ хууль орж ирснээс хойш УИХ дээр гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Бид ичиж амьдармаар байна. Уг хуулийг хурдан баталмаар байгаа юм. Тухайн хуулийг батлахгүйгээр мөнгөний бодлого яриад нэмэргүй.

Гаднын банк оруулж ирэх хуулиа хурдан баталж, банк санхүүгийн салбарыг эрүүлжүүлмээр байна. Бид өөрсдөө ажлаа хийхгүй байна" гэсэн юм. 

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641844
3 эможи

Иргэн
2022-10-28 10:34
Дэмжиж байна
keyboard_arrow_up