С.Амарсайхан: Ипотекийн 8%-ийн хүүтэй зээл авсан иргэдийнхийг 6 % руу шилжүүлэх асуудлыг удахгүй шийдвэрлэнэ
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан "Үндэсний мөнгөн тэмдэгтийн чанар үнэлэмжийг яагаад хадгалж чадахгүй байна вэ? Ам.долларын эсрэг төгрөгийн ханш цаг минутаар суларч байгаа. Өнөөдрийн байдлаар 18 хувиар сулраад байна. Төлбөрийн тэнцлийн алдагдал ба хөрөнгийн дансны алдагдлын асуудал бас бий.
Олон жил үргэлжилсэн төлбөрийн тэнцлийн алдагдал, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтээс үүссэн ханшийн өсөлт бий болж байгаа. Энэхүү алдагдлыг хэн хариуцаж хэзээ эзэнтэй болох вэ?
Энэ оны зургаан сарын байдлаар 110 орчим мянган иргэнд ипотекийн зээл олгосон. Нийт санхүүжилт нь 6.5 их наяд. Хүү буулгах, урьдчилгаа төлбөрийг багасгах асуудал яригдаж байгаа. Засгийн газраар удахгүй оруулж шийдвэрлүүлнэ.
Найман хувийн хүүгээр ипотекийн зээл авсан иргэдийнхийг зургаан хувь руу оруулах бүрэн боломжтой гэдэг тооцоолол гарсан" гэлээ.
Ипотекийн 8%-ийн хүүтэй зээл авсан иргэдийнхийг зургаан хувь руу оруулах бүрэн боломжтой. Удахгүй шийдвэрлэнэ