Т.Аюурсайханыг УИХ-ын дэд даргын “СУУДЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ“

2022 оны 10 сарын 27

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Төмөрбаатарын Аюурсайханыг томилсон.

Шинээр томилогдсон сайд энэ сарын 21-ны өдөр /2022.10.21/ тангаргаа өргөж, Монгол Улсын сайд, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаас тамгаа гардан авсан билээ.

Тэгвэл өнөөдрийн УИХ-ын нэгдсэн хуралдааны үеэр Т.Аюурсайханыг УИХ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцлээ. Улмаар түүнийг гишүүдийн 74.5 хувийн саналаар УИХ-ын дэд даргын албан тушаалаас нь чөлөөллөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641818
0 эможи

keyboard_arrow_up