С.Ганбаатар: Би 19 жил архаг ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ байсан
УИХ-ын чуулганы хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: 19 жил архаг шүгэл үлээгчээр ажиллаж байгаа би гурван асуулт асууя. Рио тинто гэж 600 тэрбумын баялаг авчихаад, 23 тэрумын өрөнд оруулсан. 20-иод жил шүгэл үлээлээ. Жинхэнэ үнэн шүгэл үлээгчийг гутаадаг, доромжилдог ажлыг нийгэм даяар явуулдаг. Үүнээс яаж сэргийлэх вэ. Манай алдартай нийтлэлч энэ С.Ганбаатар ичдэггүй, цуцдаггүй гэж бичиж байсан. Албан тушаалд ойрхон улсууд захиалгат шүгэл үлээдэг. Надад үлээх зүйл байхгүй болсон.
Би энэ хуулийг дэмжиж байгаа. Хуультай хуульгүй аймшигтайгаар шүгэл үлээж хүн алж байгаа. Ядаж үүнийг хуульчлах гэж оролдож байгаа гэж харж байна. Сонгуулийн үеэр өрсөлдөгчөө алах шүгэл үлээлтийг тагнуулын газраас нь явуулдаг. Үүнийг яаж шийдэх вэ. Ард нь арыг нь даадаг эрхх мэдэлтнүүд байгаа учраас айдаггүй.