Ц.Даваасүрэн: Бид 23 компанийг АТГ-т шалгуулахаар өгсөн, Шалгалтын явцыг харахад улстөрчидийн компани л зээлээ ТӨЛӨХГҮЙ БАЙНА

2022 оны 10 сарын 20

УИХ-ын өнөөдрийн /2022.10.20/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэхээс өмнө УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн горимын санал гаргаж, үг хэллээ.

Тэрбээр "Энэ хэлэлцүүлгийн шатанд орж ирсэн Хөгжлийн банкны дахин санхүүжилттэй холбоотой бонд баталгаа гаргах саналыг хасах хэрэгтэй. Хөгжлийн банкыг үе үеийн улстөрчид дампууруулсан. Бид 23 компанийг АТГ-т шалгуулахаар өгсөн. Дээр нь нэмэгдэнэ. Ингэж шалгасны дараа Хөгжлийн банкны асуудлыг төр төлөх эсэхийг ярих хэрэгтэй. Тиймээс энэ тогтоолын төслийг татаж авах шаардлагыг Засгийн газарт хүргүүлэх ёстой. Татвар төлөгчдийн мөнгөөр төлж болохгүй. Шалгалтын явцыг харахад улстөрчидийнх нь компани л зээлээ төлөхгүй байна" хэмээн ярилаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641578
4 эможи

keyboard_arrow_up