Х.Нямбаатар: 20 жил ажиллаад туршлага суучихсан хүмүүсээ “тэтгэвэрт гарах нас нь болчихлоо“ гэдэг асуудлыг ЭРГЭЖ ХАРМААР санагддаг
ХЗХДЯ-ын сайд Х.Нямбаатар өөрийн цахим хуудастаа "Хууль зүй, дотоод хэргийн салбарт хүний нөөцийн асуудал хүнд болоод байна"
Уг нь бусад салбартай харьцуулбал харьцангуй бодлоготой явж ирсэн. Агентлагуудынхаа захиалгын дагуу шүүх эмнэлгийн шинжээч эмч болон зарим нарийн мэргэжлийн боловсон хүчнээс бусдыг нь Дотоод хэргийн их сургуульд бэлдэж байгаа.
Гэвч өдгөө агентлагууд нийлбэр дүнгээрээ 1200 гаруй сонсогч шаардлагатай байна. Үүнээс боловсон хүчний асуудалд хүндрэл үүсэхээр нөхцөл байдал үүсэж байгаа юм.
Би Засгийн газрын гишүүний хувиар биш УИХ-ын гишүүний хувиар нэг зүйлийг зайлшгүй хэлэх ёстой. Бид бодит байдал дээрээ боловсон хүчнээ бэлтгэж чадахгүй байж, сургуульд 4 жил сураад, ажлын талбар дээр 20 жил ажиллаад туршлага суучихсан хүмүүсээ таны тэтгэвэрт гарах нас болчихлоо гэдэг асуудлыг эргэж хармаар санагддаг юм.
Уг нь тухайн хүнд сонголтыг нь өгөөд та цаашаа үргэлжлүүлж ажиллах боломжтой гэдэг сонголтыг нь өгмөөр байна. Шинэ хүн сургаж ажиллуулах гэхээсээ илүүтэй мэргэшсэн хүмүүсээ ашигламаар байна" гэжээ.