Тэтгэвэрийн нас нь болсон атлаа ажилласаар байгаа төрийн албан хаагчдыг ЧӨЛӨӨЛНӨ
Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2022.10.10/ боллоо. Бүлгийн хурлаар нэг асуудал буюу Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөл, түүнийг дагаж орж ирсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн.
Төсвийн хуулийг дагалдуулж Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон. Тус нэмэлт, өөрчлөлтөд ямар заалт орох талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулахад тэрбээр "Төрийн албаны тухай хуульд хоёр өөрчлөлтийг оруулж байгаа. Ирэх жил орон нутгийн төсвийн албан хаагчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэх төсвийг улсын төсөвт суулгасан байна. Харин 20-оос бусад хувиар орон нутгийн төсвийн боломжоор цалинг нэмэгдүүлнэ.
55 нас хүрсэн эмэгтэй, 60 нас хүрсэн эрэгтэй тэтгэвэр тогтоолгосон хэрнээ давхар цалин авч байгаа тохиолдолд ажлаас нь чөлөөлөх тухай ийм өөрчлөлт оруулж байгаа нь зарчмын хувьд зөв" гэлээ.