ШУУРХАЙ : Ж.Батзандан 12.6 тэрбум төгрөгийн зээлийн хэргээр АЧИГДЛАА
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн туслах асан Шинэ намын дэд дарга Г.Аюулгүйгээр дамжуулан Хөгжлийн банкны дамжин зээлдэгч буюу Капитал банкнаас хоёр компаниар дамжуулан 12,6 тэрбум төгрөгийн зээл аваад Капитал банкыг дампуурлахад нөлөөлжээ.
Тухайлбал. Г.Аюулгүй нь Ж.Батзанданг УИХ-ын гишүүн болсоноос 7 сарын дараа Капитал банкнаас 12.6 тэрбум төгрөгийн зээл авч, УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөхөөс 6 сарын өмнө компаниудаа дампууруулсан байна. Өдгөө энэ асуудлаар Капитал банкны захирал асан А.Ариунболд АТГ-т гомдол гаргаснаар уг хэргийг тус газар шалгаад хэдэн сарын нүүр үзэж Ж.Батзанданг сэжигтгээр татаж баривчилжээ.
Ж.Батзандан нь 2018 оны 6 сарын 15 нд УИХ-ын гишүүн байхдаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд “Жамаараа дампуурах гэж байгаа банкыг дампууруулсан нь дээрээ” гэж Капитал банкны тухайд хэлж байсан нь протоколд тэмдэглэгдэн үлджээ. Ямартай ч тэрбээр Капитал банкыг дампуурхад хүргэсэн гол буруутан нь ажээ.