Д.Ганбат: ОХУ-тай хамтарч цэргийн сургуулилалт хийсэн асуудлаар тайлбар ШААРДАЖ байна
Өнөөдөр /2022.10.06/ С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганбат нар мэдээлэл хийж, “УИХ-д сүүдрийн парламент байгуулж байнна” гэж мэдэгдэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат, “АН-ын бүлгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан бичиг илгээж байна. Улс орны өмнө нэн хариуцлагатай үе ирлээ. Үнийн өсөлт дийлдэхгүй, ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож байна. Гэтэл 2023 оны улсын төсөв бялуурсан, нөгөө л сайд дарга нараа тэжээсэн төсөв баталлаа. УИХ-ын Засгийн газарт тавих хяналт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр байхгүй болсон.
Цаашдаа УИХ хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй боллоо. Засгийн газар ямар ч хяналтгүй их мөнгө зарцуулж, үр дүнгүй ажиллаж байна. Өнгөрсөн зун дайныг өдөөсөн ОХУ-ын цэргүүдтэй хамтарсан бэлтгэл хийж, ард түмнийг айдас түгшүүрт автууллаа.
Мөн Алс дорнодод монгол цэргүүдийг аваачиж, цэргийн сургуулилалт хийлээ. Монгол Улс дайныг эсэргүүцдэг. Гэтэл ОХУ-тай хамтран цэргийн сургуулилалт хийсэн нь буруу. Энэ талаар тайлбар шаардаж байна. Мөн АН-ын бүлгийг хоёр хувааж, манай нөхдүүдийг ашиглан хагарал үүсгэлээ” гэсэн юм.