С.Чинзориг: Монгол Улс албан болон албан бус гэсэн ХОЁР ХАНШТАЙ боллоо

2022 оны 10 сарын 06

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2022.10.06/ нэгдсэн хуралдаан эхэллээ.  Хуралдааны өмнө УИХ-ын гишүүн С.Чинзориг горимын санал гаргаж, үг хэллээ. 

Тэрээр,  Монгол Улс албан болон албан бус гэсэн хоёр ханштай боллоо. Энэ хоёр ханшийн хооронд 150 төгрөгийн зөрүү байна. Үүнийг хэрхэн арилгах вэ. Үүнийг хязгаарлах, хумих чиглэлээр арга хэмжээ авахгүй юу. Монголбанк цаашид экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авах вэ? 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Монголбанк ханшин дээр интервенци хийх арга хэмжээ авдаггүй. Монголбанк долоо хоногт хоёр удаа дуудлага худалдаа зохион байгуулдаг. Дуудлага худалдааны зорилго нь банкны харилцагчдын гадаад худалдааг саадгүй явуулах үүднээс банкууд манай харилцагчдаас бүтээгдэхүүн худалдаж авах зайлшгүй шаардлагатай байна. Иймээс бидэнд эх үүсвэр олгож өгнө үү гэсэн хүсэлт тавьдаг. Импорт өнгөрсөн оны мөн үеэс 25 хувиар өссөн. Ковидын хүнд нөхцөл байдлын үед барааны хомсдол үүсч үнэ өссөн байна гэдгийг олон улсад ч хэлж байна. Үүнд тааруулж нөөцөөсөө тодорхой хэмжээгээр валют гаргаж байгаа. Гадаад худалдаа, төлбөрийн тэнцлийн төвөгтэй үед ханшны зөрүү үүсдэг. Гэхдээ бүх юм хэвийн болоод ирэхээр ханшны зөрүү өөрөө арилдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641129
0 эможи

keyboard_arrow_up