Д.Тогтохсүрэн: Хүүхдийн мөнгийг 80 хувь хүртэл БУУЛГАХ ЁСТОЙ
УИХ-ын намрын чуулган өнөөдөр /2022.10.03/ нээлтээ хийлээ. Үргэлжлүүлэн намын бүлгүүд хуралдсан. Тэгвэл МАН-ын бүлгээс ямар асуудал хэлэлцсэн талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.
Тэрээр, ингээд энэ сарын 20-ны үеийн бүлгийн хурлаараа төсвийн хуулийг хэлэлцэнэ. Тэр үед бүлгийн байр, суурь тодорхой болно. Нэгдүгээрт, хөрөнгө оруулалтыг зогсоосныг зөв гэж бодож байна. Хоёрдугаарт, хүүхдийн мөнгө олгох хувийг арай л бага хувиар багасгасан байна. Хүүхдийн мөнгийг 90 хувь биш 80 хувь болтол буулгах ёстой гэж би хувьдаа бодож байна. Ингэж байж ажиллах хүчийг дэмжих ёстой. Гуравдугаарт, Экспортоо нэмэгдүүлж валютын нөөц бүрдүүлэх нь хамгийн чухал. Нэг дугаарт эх орны эрх ашиг чухал" гэлээ.