Энэ засгийн “зангуу” нь Ч.Хүрэлбаатар болох юм байна

2022 оны 9 сарын 30

Arslan.mn

Эдийн засаг, хөгжлийн сайд болоод 20 гаруйхан хонож буй Ч.Хүрэлбаатар уржигдар цахим сүлжээнд нэг “үг” бичжээ.

Тэрбээр “...Аан тийм, энэ төсөв дээр LRT-ын мөнгө, баталгаа энэ тэр гэж юу ч суугаагүй гэдгийг хэлэхээ мартчихаж” гэсэн байв. Ч.Хүрэлбаатарын энэ үгнээс ялсан сэтгэлээ барьж дийлэхгүй байгаа нь ханхийтэл үнэртэнэ. Басхүү үүнийг маш их таашаал, сэтгэл ханамжтайгаар нийтийн хүртээл болгожээ. Гэвч энэ нь олон хүний дургүйцлийг хүргэлээ.

Учир нь LRT гэдэг нь хотын түгжрэлийг бууруулах хөнгөн галт тэрэгний төсөл юм. Хариуцсан хүмүүс нь уг төслийг өнгөрсөн хавар, тавдугаар сараас эхлүүлээд, 2024 онд дуусгаж, үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөөд байв. Гэвч Ч.Хүрэлбаатар УИХ-аар хэлэлцүүлэлгүй гацаасан байдаг юм. Тэрбээр тухайн үед Төсвийн байнгын хорооны дарга байв. Тиймээс хэлэлцэх асуудал, санхүүжүүлэх төслөөс LRT-ыг хасчихсан байдаг юм. Хотоос сонгогдсон гишүүд нийлж эсэргүүцээд дийлээгүй юм. Тэгээд л LRT  гацсан. Угтаа Ч.Хүрэлбаатар Монголын төрийн нэг төслийг л гацаачихсан юм. Энэ төсөл хэрэгжсэн бол түгжрэлийг бууруулахад үнэхээр хэрэг болох байсан  ч юм бил үү. Хэн мэдэх билээ. Хамгийн гол нь Ч.Хүрэлбаатар яагаад LRT-ыг гацаасан бэ гэдэг нь өчүүхэн эрх ашгийн шалтгаантай. Тодруулбал, асуудлын гол нь LRT төсөлдөө биш, LRT төслийг хэрэгжүүлэгчид байгаа юм. Тэрбээр сүүлийн хоёр, гурван жилд банк тойроод л нэг улстөрчтэй хэрэлдээд байгааг хүмүүс мэднэ. Тэгэхээр Ч.Хүрэлбаатар LRT төслийг гацаасан нь тэр хүнээс хувийн хонзонгоо л авсан гэсэн үг. Энэ нь түүний цахим сүлжээнд сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй бичсэн үгнээс харагдана.

Уг нь энэ Засгийн газрыг “...Зангарагтай сайд нараас бүрдлээ” гэсэн. Тэднийг “...Том төслүүдийг гялалзуулах нь дээ” гэцгээсэн. Гэвч өнгөрсөн хорь гаруйхан хоноход олонх сайдын хариуцсан төслүүд шальтай хөдөлсөн ч үгүй. Яв янзандаа л байна. Харин “хушууны хэрэг”-т нэлээд нь холбогдчихов. Зарим нэг нь засгаасаа бүр явчихлаа. Үлдсэн хэд нь “хушуу”-наас гадна Ч.Хүрэлбаатар шиг төрийн эрх мэдлийг хувийн харилцаандаа ашиглаад байж болзошгүй нөхдүүд бол “...Том төслүүд хэрэгжинэ” гэж найдаад бүр ч нэмэргүй гэсэн үг.

Ер нь бол насаараа улс төр дагаж, намынхаа буянд хэд хэдэн удаа сайд болсон хүн бүрийг “...Зангарагтай” хэмээж болдоггүй юм байна. Лав Засгийн газарт дөрвөн удаа орж, ЗГХЭГ-ын дарга, Түлш, эрчим хүчний сайд, мөн Сангийн сайдаар хоёр ч удаа ажилласан. Одоо тав дахь удаагаа сайд хийж байгаа Ч.Хүрэлбаатар энэ засгийн зангараг бус “зангуу” нь болох дог шүү.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640916
1 эможи

бат
2022-09-30 09:01
Хэмнэлтийн төсөв хийсэн биз дээ.
keyboard_arrow_up