Л.Оюун-Эрдэнэ: Япон улс хүнд цаг үед биднийг хамгийн их дэмжсэн ХАНДИВЛАГЧ ОРОН юм

2022 оны 9 сарын 28

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, бүлгийн хүндэт зөвлөх Т.Никай нар хүндэтгэлийн зоог барилаа.

Зоогийн эхэнд Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайд асан Ш.Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд хүрэлцэн ирж оролцож буйд талархал илэрхийлээд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойн хүрээнд өнгөрсөн наймдугаар сард Японы Парламентын төлөөлөгчид Монгол Улсад өргөн бүрэлдэхүүнтэй очих үед халуун дотно хүлээн авсныг онцолж, дэлхий нийтийг хамарсан цар тахал хумигдаж, хоёр улсын харилцаа улам идэвхжинэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улс хүнд цаг үед Монгол Улсыг хамгийн их дэмжсэн хандивлагч орон болохыг онцлоод Ш.Абэ агсан монголчуудын хувьд дотнын анд нөхөр байсныг дурсан ярилаа.
Хоёр улсын харилцаанд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын парламентын бүлэг онцгой үүрэг гүйцэтгэж ирсэнд талархал илэрхийллээ.

Зоогийн үеэр Монгол, Япон хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, аялал жуулчлал, иргэд харилцан зорчих асуудал, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, гадаад худалдааг тэнцвэржүүлэх, дэвшилтэт технологи ашиглан эрчим хүч гарган авах зэрэг өргөн сэдвээр ярилцлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
640866
12 эможи

Уулын өвгөн
2022-09-29 23:30
Энд сэтгэгдэл бичигсэдийн зарим нь маш муухай ёс зүйн энгийн хэм хэмжээг гутаасан юм эрээчсэнд ногдуулах хууль эрхийн хариуцлага хүлээлгэх ёстой.Арай дэндүү увайгүй бна шүү
г
2022-09-29 10:49
гуйж гуйлгачилж олж ирсэниин нам дагасан өлөн эр эм бөгс цүнх долоогчууд жижиг томгүй шимэгчиж хулгаалж өөрсдиин мэт зарцуулхаар яаж ч монголчууд яаж дундуур амьдрахвэдэээ улны лалруудл өсөж энэ нам дагасан лалруудын жиирэг гишгүүр болж баыгаааа малуудааа
Zochin
2022-09-28 23:16
Hadaad hergiin said gej tolgoigui dura abgai zugeer gutaaj bain oo mongoliig. Tuuhiin yamar ch tsag ued iim doroi sul medleggui gadaad sain saad baisanyg medehgui, buu uzegd. Gutamshig
Зочин
2022-09-28 22:28
Тэгээд оросуудтай нийлж нурууруу нь хутга шаахаа болино уу
Зочин
2022-09-28 22:16
Гуйлга гуйхаа болимоор юм, эх орондоо техник технологын шийдлийг оруулах
Зочин
2022-09-28 17:58
Халх голд Монголчуудыг хороосон юм чинь…
Зочин
2022-09-28 17:00
МАНАн гэх 2 нам монголыг булшаллаа. Юу үнэн энэ үнэн . Онгон байгалиа ухуулахгүй гэвэл доод тал нь 5н жилийн ял авах хуулийг одоо энэ намар батлах гэж байна Энэ бол хэрээс хэд дахин хэтэрсэн МАНын хулгайчуудын цагаандаа гарсаны шинж
Зочин
2022-09-28 16:56
Дэд бүтэцийн төсөлөө бүгдийг япон түншээ сонгоорой тэд чанартай сайн юм хийнэ хужаа болон бусад төсөл та нар сонгоод монголыг дуусгаж байгаа шүү . Япончууд чанартай юм хийдэг шинэ цэвэрлэх байгууламжаар хужаа компани сонгоод одоо таг болсон Баделхан гэдэг сайд толгойгоороо хариуцсан одоо юу болж байна ман монголыг сөнөөж дуусгаж байна
Зочин
2022-09-28 16:33
МАН АН ын хэдхэн хулгайч луйварчид улс орныг самарсан бус уу
keyboard_arrow_up