ХНХ-ын дараагийн сайдад УИХ-ын гишүүн Б.Баярсайхан яригдаж байна
Өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ ХНХ-ын сайд Д.Сарангэрэлд ёс зүйн хариуцлага хүлээлгэж, үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаагаа мэдэгдсэн билээ.
Тэгвэл ХНХ-ын дараагийн сайдад зүтгэх гишүүд ЗГХЭГ-ын даргын өрөөнөөс салахгүй байгаа сурагтай. Сайдад горилогчдын дунд УИХ-ын гишүүн Б.Баярсайхан болох сонирхол өндөр байгаагаа илэрхийлж, МАН-ын 2024 оны сонгуульд дэм болж ажиллана хэмээн яриад яваа талаар ордон дотор хэдийн яригдаад эхэлжээ. Түүний хувьд УИХ-д анх удаагаа сонгогдсон, УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс илүү сайд хийж чадна хэмээн намынхаа нөлөө бүхий хүмүүст хандаад байгаа гэх.
УИХ-ын гишүүн Б.Баярсайханы хувьд Завхан аймгаас УИХ-д сонгогдсон бөгөөд мөн л нэлээдгүй олны шүүмжлэлийг дагуулдаг эмэгтэй гишүүдийн нэг юм. Сүүлд тэрээр Завхан аймаг Христийн сүмүүдийг ихээр барихад дэмжиж ажиллаж байгаа талаар мэдээлэл гарч байсан билээ.