Цэцийн гишүүн Д.Одбаярын оронд хэнийг ТОМИЛОХ ВЭ
Монгол Ардын намын шил шилээ дагасан томилгооноос гадна Үндсэн хуулийн цэцийн суудлын төлөөх өрсөлдөөн аль хэдийн эхэлсэн.
Үндсэн хуулийн цэцийн гишүүд МАН-д өрөө төлсөн гэж харахаар гишүүд нь захилгынх нь дагуу үйлчилж буйд ард иргэд шүүмлжлэлтэй хандаж байна.
Түүнчлэн цэцийн гишүүдийг томилохдоо хаалттай, ил тод бус, салбартаа хүлээн зөвшөөрөгдөөгүй нэгнийг томилдог болоод удаж байна.
Тухайлбал, цэцийн гишүүн Д.Одбаярыг БНСУ-ын иргэний агаарын тээврээр зорчихдоо үйлчлэгч бүсгүйн биед хүрсэн, зохисгүй үйлдэл гаргасан байхад нь олны шүүмжлэлийг үл тоон цэцийн гишүүнээр томилж байв. Түүний бүрэн эрхийн хугацаа ирэх 11 дүгээр сард дуусна. Түүнийг дахин томилохгүй байх хэмээн МАН дотор яригдаж байна. Тэгэхээр Д.Одбаярын оронд нэг сул суудал гарах тул МАН-аас Ц.Нямдоржийг явуулна гэсэн яриа эртнээс гараад буй. Энэ нь ч үнэний ортой юм.
Түүнчлэн Дээд шүүхээс томилогдсон бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй ч “Төрийн албаны тухай хуульд төрийн алба хаах насны дээд хязгаар 65 байна гэж заасан учир Н.Чинбатыг тэтгэвэрт гаргах насанд хүрсэн гэж үзэж, оронд нь томилох хүнийг нууцаар хэлэлцээд эхэлсэн сурагтай.
Харин Үндсэн хуулийн цэцийн бусад гишүүдийн хувьд Ш.Солонго, Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж, Г.Туулхүү нарыг 2018, Г.Баясгаланг 2019 онд эл албанд мэдээлсэн юм. Өнгөрсөн жил Цэцийн гишүүн болсон хоёр хүн байгаа нь Ж.Эрдэнэбулган, Д.Ганбаатар нар. Сүүлд томилогдсон хоёр гишүүнийг эс тооцвол бусад нь бүрэн эрхийн хугацаагаа дуусгахад 60 насыг хэдийн давчихсан байхаар буй.
Цаашид ч “үеэ өнгөрөөсөн улстөрчид ирдэг” гэж шүүмжлүүлдэг эл албанд хэн нэгнийг томилохдоо насыг нь заавал тодорхой болгох шаардлагатай.
Бүрэн эрхийн хугацаа нь дуусах болоогүй ч төрийн алба хаах насны дээд хязгаараа аль хэдийн хүрсэн хэмээх маргаан, хаашаа ч хөдөлгөдөггүй гацааг дахин бүү үүсгээсэй!