С.Эрдэнэ: С.Одонтуяа, О.Цогтгэрэл нарын дөрвөн гишүүнийг намаас хасаж, УИХ дахь АН-ын бүлгийг татан буулгах шийдвэр гаргалаа

2022 оны 8 сарын 29

Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ зарим гишүүнийг намаасаа хассан талаар болон УИХ дахь АН-ын бүлгийг татан буулгаж буй талаар мэдээлэл хийлээ. 

Arslan.mn

Тэрбээр "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан явдал нь хууль бус үйлдэл, төрийн түрэмгийлэл боллоо гэж харж байна.

Үндсэн хуулийг хамгаалах тухайд АН тэмцэж ажиллах болно. Уг хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах үед намынхаа УИХ-ын гишүүдэд үндсэн дүрмийн дагуу үүрэг өгсөн. Тухайн гишүүдэд үндсэн дүрмийн дагуу хариуцлага тооцох асуудлыг хэлэлцлээ.

Ингээд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, Б.Бейсен нар АН-ын үндсэн дүрмийг зөрчсөн тул тэднийг найман жилийн хугацаатайгаар намын гишүүнчлэлээс хасах шийдвэрийг гаргаад байна. 

АН УИХ-д таван гишүүнтэй үлдэж байна. УИХ-ын гишүүн Ж.Батсуурьт оногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгосон. Түүнчлэн УИХ дахь АН-ын бүлгийг татан буулгах шийдвэр гаргасан.

УИХ-ын тухай хуулийн 31.1-т УИХ-д найм буюу түүнээс дээш суудал бүхийн нам эвсэл өөрийн бүлгийг байгуулж болно гэж заасан. Энэхүү тоонд хүрэхгүй болсон тул намын шийдвэр гаргаж бүлгээ ийнхүү татан буулгах болсон талаар УИХ-ын даргад мэдээлэл хүргүүлж байгаа.

УИХ дахь АН-ын бүлгийн дотоод хэрэгт эрээ цээргүй оролцож буй явдлаа таслан зогсоохгүй бол бүлгээ татан буулгах болно гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан.

АН УИХ-д намынхаа гишүүдийн зөвлөлийг байгуулж ажиллахаар боллоо. Зөвлөлийн даргаар бүлгийн дарга байсан Д.Ганбатыг томилоод байна" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639777
0 эможи

Зочин
2022-08-30 07:24
АН г ойлгохоо ч байлаа хуралдлаа л гэлэг эрдэнэ дарга хэвээрээ л благ,хөөх л юм зодох л юм бж л бдаг ,үнэхээр улс төрч хүн юм аа,бас энэ хүнээс сурах юм их бна
keyboard_arrow_up