ЗАСАГ: Нэг л Шадар сайд байна
Үндсэн хуулийн Цэцээс Засгийн газрын хэдэн ч сайд “давхар дээл”-тэй байж болно хэмээн тогтоосноор гишүүд сайдын суудалд нүдээ ухаж өгөхөөс наахнуур гүйлдэж байна. Хоёр болон түүнээс дээш удаа УИХ-д сонгогдсон гишүүд “би сайд болно, болохгүй бол тэрийг сайд болго” хэмээн хоршиж эрх мэдлээ нэмэгдүүлэх гэж зүтгэж байна.
Л.Оюун-Эрдэнийн засагт Тэргүүн шадар сайдын албан тушаалыг шинээр нэмэхээр болж хэмээн нэлээдгүй шуугисан. Уг суудалд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат очих нь ч гэж яриа гарсан. Тэгвэл Тэргүүн шадар сайд гэсэн албан тушаалыг шинээр гаргахгүй, харин ч хуучин бүтцийнхээ дагуу нэг л шадар сайдтай байх юм байна. Одоогийн шадар сайд С.Амарсайхан өөрчлөгдөхгүй бөгөөд харин ч шинэ засгийн нэлээдгүй ачааллыг дааж явахаар яригдаж буй.