ТАНИЛЦ : Монголбанкнаас 1.2 тэрбум төгрөгийн урамшууллыг нийт 6 хүнд ОЛГОЖЭЭ
Бид өмнө нь Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн шийдвэр гарган Капитал банкны хөрөнгөнөөс нэр бүхий хоёр хүнд тус бүрт нь 200 сая төгрөгийн урамшуулал олгосон талаар мэдээллэсэн. Тухайн урамшуулал олгох шийдвэрээ нууцалсан талаар ч мөн дурдсан.
Тэгвэл өнөөдөр тус мэдээллийг дэлгэрүүлэн нийт зургаан хүнд тус бүрт нь 200 сая төгрөгийн урамшуулал буюу нийт 1.2 тэрбум төгрөгийг олгосон талаар дэлгэрүүлэн хүргэе.
Монголбанкнаас Капитал банкинд эрх хүлээн авагчаар ажилласаныхаа төлөө ГИХГ-ын дарга Д.Мөрөнгийн хүүхэд М.Мөнх-Өлзий, Т.Одонтунгалаг, А.Шижирмаа, М.Адилбиш, Т.Дэлгэрхүү нар тус бүр 200 саяар шагнуулжээ.
Өөрөөр хэлбэл Капитал банкны хөрөнгөнөөс нийт 1.2 тэрбум төгрөгийг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар нэр бүхий зургаан ажилтны урамшуулал болгон гаргажээ.
ГИХГ-ын дарга Д.Мөрөнгийн хүүхэд М.Мөнх-Өлзийн хувьд Капитал банкинд эрх хүлээн авагчаар ажиллаж байгаа өнгөрсөн 2022 оны дундуур буцаад Монголбанкиндаа буцаад ажиллаж эхэлжээ. Тэрээр 2015 оноос эхлэн Монголбанкинд ажиллаж байгаа. Тэрээр 2019 онд Монгол банкнаас капитал банкний эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүнээр ажилласан бөгөөд тэрээр 2017 оноос хойш Монголбанканд Хянан шалгагч хийж байгаа. 2017 онд мэдүүлэг гаргагчийн өөрийн орлого 32,445,440 төг байсан бол 2018 онд 121,264,480 болж өссөн байна. Харин Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар “Капитал банк” ХХК-ийг албадан татан буулгах шийдвэр гарч, Банкны эрх хүлээн авагчаар М.Мөнх-Өлзий томилогдсон бөгөөд тус онд мэдүүлэг гаргагчийн орлого 355,466,490 болж нэмэгджээ.
А.Шижирмаа нь Монголбанкны эрх хүлээн авагчийн орлогчоор ажилладаг. 2010 оноос хянагч шалгагчаар Монголбанкинд ажиллаж эхэлсэн. Өөрийн жилийн орлого нь 2017 онд 26,8 сая байсан бол 2021 онд 115,5 сая болтлоо өссөн. 1,7 тэрбум төгрөгийн орон сууц, зуслангийн газартай, 67 сая төгрөгийн хадлагамжтай.
Т.Одонтунгалаг нь банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүнээр ажилладаг. 2016 оны 12 дугаар сараас эхлэн Монголбанкинд ажиллаж эхэлсэн. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Суудлын жижиг машин-1, Lexus, GS 300 - 1, Микроавтобус, Mitsubishi, Delika- 1 гээд гурван автомашинтай, 59.6 сая төгрөгийн хадгаламжтай, 202 сая төгрөгийн авлагатай хэмээн мэдүүлсэн.
Т.Дэлгэрхүү нь 2008 оноос Монголбанкинд ажиллаж эхэлсэн. 2019 оноос хойш тасралтгүй банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүн, банкний эрх хүлээн авагчаар ажиллаж байгаа бөгөөд сүүлийн 3 жилийн жилийн орлого нь 154-167 сая байна. Дотоодын банканд байрших хадгаламж нь 375,8 сая төгрөг. Т.Дэлгэрэх нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Туулхүүгийн хүү нь.
М.Адилбиш нь 2014 оноос Монголбанкинд ажиллаж эхэлсэн. Түүний жилийн орлого 2019 онд 367 сая төгрөг байсан бол 2021 онд 76 сая төгрөг болж буурсан. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Lexus, RX 330- болон Toyota, Crown гэсэн хоёр авто машинтай, 49 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлсэн.
Өмнөх дэлгэрэнгүй мэдээллийг http://https://www.arslan.mn/politics/news/639248.shtml линкнээс уншаарай.